CRYPTOGRAPHY

Бидний тухай

CRYPTOGRAPHY

CRYPTOGRAPHY бол криптографи, криптоанализ, квантын дараах криптографи болон кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийг Монгол хэл дээр хүргэх зорилготой боловсролын сайт юм. Энэ чиглэлийн ихэнх материал англи хэл дээр байдаг тул Монгол хэл дээр ойлгомжтой, найдвартай эх сурвалж бий болгох хэрэгцээнээс үүдэн энэ төслийг эхлүүлсэн.

Сайтын мэдээний хэсэг гадаад эх сурвалжаас (The Hacker News, BleepingComputer, Krebs on Security, NIST зэрэг) автоматаар цуглуулагдаж, орчуулагдаж, хянагдсаны дараа нийтлэгддэг. Орчуулга, хураангуйлалтад AI (Claude) ашигладаг бөгөөд эх сурвалжид байхгүй шинэ баримт зохиохгүй байхыг чухалчилдаг. Хичээл, алгоритмын лавлах, судалгааны хэсгүүд гараар бэлтгэгддэг.

Мэдээ

Дэлхийн криптографи, кибер аюулгүй байдлын чиглэлийн мэдээг Монгол хэл дээр ойлгомжтой хүргэдэг.

Хичээл

Суурь ойлголтоос эхлээд бодит код хүртэл алхам алхмаар заадаг сургалтын материал.

Судалгаа

Академик өгүүлэл, техникийн тайлан, гүнзгий шинжилгээ шаардсан контент.

Алгоритмын сан

AES, RSA зэрэг өргөн хэрэглэгддэг алгоритм, quantum-аюулгүй стандартуудын лавлах.

Энэ бол бие даасан, арилжааны бус боловсролын төсөл. Санал хүсэлт, алдаа заасан мэдээлэл, хамтын ажиллагааны санал байвал Холбоо барих хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.